| | USD/MNT 0₮

Амиа алдсан байлдагчийг алба хааж байсан ангиас нь сүүлчийн замд нь үдсэн гэв

Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан Н нь харамсалтайгаар амиа алдсан билээ. 

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис "Алба хаагч амиа алдсанд харамсч байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Дотоодын цэргийн 05 дугаар ангид байлдагчаар ирсэн бөгөөд энэ сарын 15-ны өдөр тангараг өргөх ёслол болсон. Түүний дараа ар гэрийнхэн нь ирсэн. Гэвч удалгүй харамсалтай зүйл болсон. Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Бид нарын зүгээс ямар ч байдлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд тусгай субьектээр мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн. Дотоодын цэргийн штаб, СХД-ийн цагдаагийн хэлтсээс хойшлуулашгүй ажиллагаа явуулсан" гэлээ. 

Болсон үйл явдалтай холбогдуулан мэдээлэл өгөхөд талийгаачийг оршуулах ажил болтол янз бүрийн мэдээлэл өгөөгүй. Харин өнөөдөр алба хааж байсан ангиас нь сүүлчийн замд нь үдэж гаргасан. 

ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Дотоодод хийгдэх шалгалтууд хийгдэж байгаа. Албаны шалгалтын үйл явцад тухайн байлдагч ямар байсан эмнэлгийн асуудал цаг хугацаандаа үзүүлж байсан дарамт шахалт ирж байсан уу гэдгийг шалгаж байгаа. Шүүх шинжилгээний албаны дүгнэлт, камерын бичлэгүүдийг нарийвчлан үзэж байна. Эцсийн байдлаар хэн нэгэн албан тушаалтантай хэн нэгэн цэргийн алба хаагчтай холбож зөвтгөх мэдээлэл байхгүй" гэв. 

Амиа алдсан байлдагчийг алба хааж байсан ангиас нь сүүлчийн замд нь үдсэн гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.