| | USD/MNT 0₮

"Номин" группийн бариулж байгаа барилга дээр кран унасан ноцтой осол гарч, 20-36 насны хоёр иргэн амиа алдлаа

Олон жил баригдаагүй дутуу баригдаад ажил нь зогссон барилга дээр өнөөдөр 12.52 цагийн үед ноцтой осол гарч, гран унасны улмаас идэр насны хоёр залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр "ХУД-ийн 18-р хоноонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Бидэнд ирсэн мэдээллээр Тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан бөгөөд ХУД-н ЦХ-1 шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн юм. 

Тэгвэл амиа алдсан хоёр иргэний цогцсыг шүүх шинжилгээний байгууллагаас аваад явсан байна. Харин ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөхгүй таван цаг хүлээлгэж байна гэх. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс болж ийнхүү осол гарч хоёр хүн амиа алдсанд гомдолтой байна хэмээн ар гэрийнхэн нь хэлж буй.

Эх сурвалжуудын хэлж буйгаар "Гэнэт хүчтэй чимээ гарсан зүг рүү харахад кран унаж байсан. Тэнд ажиллаж байсан барилгын хүмүүс тал тал тийшээ гүйсэн. Гэтэл барилга дээрээс нэг хүн унаж харагдсан" гэжээ. 

Тухайн барилгыг Номин группийн захиалгаар бариулж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани нь харамсалтай нь алдаа гаргалаа гэсэн мэдээлэл ч байгаа юм. Ямартаа ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс болж эрдэнэт хоёр хүний амь нас хохирсонд хэн хариуцлага тооцох вэ. 

Хан-Уул дүүрэгт барилга дээр ноцтой осол гарсны улмаас идэр насны хоёр залуу амиа алдлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.