| | USD/MNT 0₮

Б.Мөнхбаатар:Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж үнэ барих талаар ярьсан ч тээвэрлэлтийн асуудал үүсээд байна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Манай барилгын салбарын цалин нэмэгдээгүй олон жил болж байна. Тиймээс 2019 онд бид Сангийн сайдтай зөвлөлдөж, барилгын салбарынхны цалинг 2021 нэгдүгээр сарын 1-ээс нэмье гэж шийдсэн. Гэвч давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг та бүхэн мэднэ. Барилгачдын цалинг заавал нэмэх шаардлагатай байгаа.

Цементийн үнийг бид сүүлийн хоёр жил өсгөөгүй. Дотоодын үйлдвэрлэлийг тавхан хувиар өсгөж ажиллаж байсан. Үнийг барих тал дээр хоёр жил ажилласан. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас эхлээд олон асуудал гарлаа. Цементийн үйлдвэр том бүтээн байгуулалт. Цементийн үйлдвэрт засвар хийгдэж байгаа. 20-ны өдөр гэхэд ашиглалтад орно гэсэн мэдээллийг надад ирүүлсэн.

Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж үнийг барих асуудлаар ярилцсан. Гэвч төмөр зам, вагон, задгай вагонтой холбоотой тээвэрлэлтийн асуудлууд үүсээд байна. Бид аль болох үйлдвэрлэгчидтэй хамтарч асуудлыг шийдэхийг хичээж байна” гэв.

Б.Мөнхбаатар:Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж үнэ барих талаар ярьсан ч тээвэрлэлтийн асуудал үүсээд байна.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.