| | USD/MNT 0₮

О.Баасанхүү:ҮХНӨ-ийг хийх шалтгаан нь мөнгөтэй хэдэн өвөө нар УИХ-ын гишүүн болох гэж байгаад учир бий

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай юу гэдэг талаар АН-ын Хуульзүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр "Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Үндсэн хуулийн 56 буюу түүнээс дээш гишүүд санаачилан төслөө өргөн барьсны дараа ард нийтээр хэлэлцүүлэг явуулж ард түмнээс сануулга авах ёстой гэж заасан байдаг. Харамсалтай нь төсөл өргөн баригдаагүй, тодорхой бус байна. Таамагласан байдлаар мэдээлэл гарч байна. Зарим намууд өөрсдийнхөө бодлоор ард түмний хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа нь хууль бус үйлдэл. 

Гишүүдийн тоо 56-гаас дээш болж хуулийн төсөл өргөн баригдах юм бол бид байр сууриа илэрхийлэхэд бэлэн байгаа. Ард иргэд хуулийн өөрчлөлтийг дэмжих үү дэмжихгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Яагаад заавал Г.Занданшатар гэж хүн Үндсэн хуулийг байн байн өөрчлөх гээд дайраад байдаг юм. Ордны хуйвалдаанаар хууль өөрчлөх гээд байна. 2019 онд Шударга ёсыг тогтооход Үндсэн хууль гай болоод байсан. Үндсэн хуулиа зассан, баялагтаа эзэн болоход Үндсэн хууль маш том саад болж байна гэж яриад өөрчилсөн. Гэтэл одоо бас юу нь болохоо байчихав. Ард түмэн өөрчлөлтийн үр ашгийг үзэж чадахгүй дахиад өөрчлөхөөр боллоо. УИХ-ын гишүүдээ эргүүлэн татаж чадахгүй байна. Эдийн засаг нь нам унаж байна. Ямар ч байсан энэ парламентад Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүй байхгүй. Хэрвээ хуулийн төсөл өргөн баригдах бол бид бүхэн заалт болгоноор нь байр сууриа илэрхийлээд явна" гэлээ.

 

 

Энэ парламентад Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүй байхгүй гэв.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.