| | USD/MNT 0₮

Камертон Г.Мээдээ: Наадмын бэлтгэл гэх шалтгаанаар бидний тоглолтын байршлыг өөрчилсөн. Тоглолт цуцлагдаагүй

Камертон хамтлагийн Г.Мэнд-Амар өнөөдөр олон нийтэд хандан тоглолтын байршлыг гэнэт өөрчлөх шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Г.Мэнд-Амар: “Энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт Камертон, Никитон, Хурд, Харанга, Гурван охин хамтлагууд хамтран “Nigth with us” тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ жил Монгол түмний Ардын хувьсгалын 100 болон 101 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлэхээр байна. Нааадамтай холбоотой маш их бэлтгэл ажил хийгдэнэ гэх шалтгаанаар гэнэтийн шийдвэр гарглаа. Бидний тоглолтын Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох байсныг цуцалсан. Харин Хүүхдийн паркад хийх шийдвэрийг дөнгөж сая танилцууллаа.

Энэ байршил сольж байгаа шийдвэрээ өчигдөр гэнэт хэлсэн. Гэхдээ бид үзэгч түмэнтэйгээ уулзах тоглолтоо цуцлахгүй. Ирэх 5 дахь өдөр Хүүхдийн паркад хүрэлцэн ирээрэй гэж хэлмээр байна. Ямар ч байсан төлөвлөж олон сар бэлдсэний дагуу тоглолтоо хийнэ”.

 

Камертон Г.Мээдээ: Наадмын бэлтгэл гэх шалтгаанаар бидний тоглолтын байршлыг өөрчилсөн. Тоглолт цуцлагдаагүй
Ярилцлага

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.