| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ БУДАА ЭЛБЭГ ОЛДОНО

Өвлийн дунд улаан хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй шарагчин хноь өдөр

  • Аргын тооллын: 2020.1.17, Баасан гараг
  • Билгийн тооллын: 22
  • Наран ургах шингэх: 8.36-17.28
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өвлийн дунд улаан хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй шарагчин хноь өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.