| | USD/MNT 0₮

Ч.Өнөрбаяр:Монголын төр та нарыг эрхлүүлэхгүй шүү, Л.Оюун-Эрдэнэ ээ чамайг ард түмэнтэйгээ шахна

Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Эрх баригчид авлига, бүх юмны бурууг Үндсэн хууль руу чихээд өнгөрөх гэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарт анхааруулахад хоёр жилийн өмнө баахан юм хийгээд Үндсэн хуулийг арван жил хөдөлгөхгүй гэж ярьж байсан. Үндсэн хуулиар оролдоно гэдэг бол Монгол Улсаар тоглох гэж буй хэрэг шүү. Дээрээс нь Ерөнхий сайд “Энэ цаг үеийг сонгож Ерөнхий сайд болохгүй байсан" хэмээн ярьж байсан. Та нарыг хэн гуйж залаад байгаа юм. Та нар ажлаа ялархаж ажил хийж болохгүй. Эрх мэдэлдээ шунасан шунал чинь ард түмнийг тараалаа. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдруулсаар иргэд туйлдаж байна. 200 мянган төгрөгөөр нэг тор хүрэхгүй хүнс худалдаж байна. Үндсэн хууль гэж сүгсэлзэх гэж хэрэггүй. Нохой салхилуулаад, аз жаргалтай гүйгээд байх юм. Ямар их завтай юм.

Бид та нарын амар заяаг үзүүлэхгүй ээ. Л.Оюун-Эрдэнээ  чамайг ард түмэнтэйгээ шахна. Та нар зургаан жилд юу ч хийгээгүй. АН-ын бүлгийн асуудлыг яаралтай горимоор хэлэлцлээ. Манай намын асуудал та нарт "падлий" ч байхгүй. Хавар та нарыг залуус "ажлаа хий" гэж шахсан. Эргээд та нар араас нь нулимж байна. Худлаа гэвэл дарга нар бензиний үнэ нэмэгдсэнийг мэдэхгүй. Удахгүй та нар ууртай ард түмэнтэй тулхад ойрхон байна. Монголын төр та нарыг эрхлүүлэхгүй" гэв. 

АН-ын генсек Ч.Өнөрбаяр:Монголын төр та нарыг эрхлүүлэхгүй шүү, Л.Оюун-Эрдэнэ ээ чамайг ард түмэнтэйгээ шахна.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.