| | USD/MNT 0₮

О.Баасанхүү:Г.Занданшатарыг байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж болохгүй

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төрийн ордны хуйвалдааны аргаар хийх хандлага руу явлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд цэгцрэх хөдөлгөөн гэгч юм байгуулаад, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол төр шинэ гараанаас гарч, баялагтаа эзэн боллоо, сайхан амьдарна гэж үг хэлснээс хойш гурав, дөрвөн жил болжээ. 

Гэтэл Үндсэн хууль болохоо байлаа гэсэн утгагүй зүйл ярьж байна. Энэ утгаараа Г.Занданшатар гэдэг хүн байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж болохгүй. Ёс зүйгүй үйлдэл болно. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг олж авах гэсэн увайгүй нөхөд Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй. Энэ бол нийгмийн гэрээ байдаг. Зөвшилцсөн зүйлийг яагаад дахиад өөрчлөх гээд байгаа юм" гэлээ. 

Үндсэн хууль болохоо байлаа гэсэн утгагүй зүйл ярьж байна. Энэ утгаараа Г.Занданшатар гэдэг хүн байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж болохгүй. Ёс зүйгүй үйлдэл болно. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг олж авах гэсэн увайгүй нөхөд Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.