| | USD/MNT 0₮
УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Төрийн хэмнэлтийн тухай хууль тавдугаар сарын 16-ны өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн зорилт нь төр, төрийн бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүнд нөхцөлтэй байгаа энэ цаг үед төрийн байгууллагуудын данхайсан том бүтцийг хумиж, үргүй зардлыг тэвчиж, үрэлгэн байдлыг нь таниулах зорилготой хууль хэрэгжиж эхэлсэн.
Тэгвэл төрийн байгууллага болон агентлагууд, сум орон нутгийн удирдлагууд яг хэмнэлт хийж, орлогч, дэд дарга нараа ажлаас нь чөлөөлсөн үү гэдэг асуудал гарч ирж байна. Тухайлбал, хууль хэрэгжиж эхлэнгүүт орлогч нараа өөр албан тушаалд томилж, төрийн хууль болон төрөө хуурч байгаа үзэгдэл байна. Хэд хэдэн газар агентлагууд дэд дарга орлогч нараа аваад үлдсэн гэх мэдээлэл байгаа юм.
Энэ талаар төрийн байгууллагуудаас асуухад зарим нь дарга нараа чөлөөлж, харин зарим нь өөр албан тушаалд томилсон нь үнэн ажээ. Ингэж л төрийн хуулийг хэрэгжүүлж, дарга нараа албан тушаалтай нь байлгаж байна. Тодруулбал, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр дөрвөн орлогчтой билээ. Тус үйлдвэр орлогчдоо өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн гэх. Гэхдээ тэднээс хоёрыг нь үлдээж, хоёрыг нь бүр мөсөн чөлөөлжээ. Тухайлбал, Ерөнхий захирлын санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяаг орлогчоос нь чөлөөлөөд Тамгын газрын дарга болгож албан тушаал ахиулжээ. Мөн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэгдүгээр орлогч ерөнхий инженер Т.Батмөнхийнхөө нэгдүгээр орлогч гэсэн статусыг нь аваад, ерөнхий инженерээр нь үлдээсэн байна. Харин Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат хоёроо бүр чөлөөлсөн байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл, Д.Үүрийнтуяаг Тамгын газрын даргаар авч үлдэж, нөгөө Т.Батмөнхөө ерөнхий инженер гэсэн албан тушаалд үлдээчихэж.
Уг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.3.Засгийн газрын агентлагийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно.
5.4.Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно гэж заажээ. Гэтэл төрийн хууль болон төрөө хуураад ийнхүү өөр албан тушаалд авч үлдэж байгаа нь хэр зохистой зөв үйлдэл бэ.
Дашрамд дурдахад, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар 2023 оны төсвийн жилээс эхлэн улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын төсөлд хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулах, ТЭЗҮ хийгдээгүй зүйлсийг тусгахыг хориглооод байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, орон нутгийн хог хаягдлын асуудал, авто замын засвар, багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, худалдан авах, айл өрхийн ариуцн цэврийн байгууламж, гудамжны тохижилт, нийтийн эзэмшлийн байр орон сууцны засвар зэргийг тусгахгүй байх юм.
Хуулиар хэмнэлтийн бусад арга хэмжээнд УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр хараат болон охин компани байгуулах, чиг үүрэг орон тоог давхардуулан тогтоох, хуульд зааснаас өөр хэлбэрээр шагнал урамшуулал, дэмжлэг олгох, байгууллага сурталчлах нэвтрүүлэг, контент, баримт болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглосон байгаа юм.
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр дөрвөн орлогчтой. Тус үйлдвэр орлогчдоо өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн гэх. Гэхдээ тэднээс хоёрыг нь үлдээж, хоёрыг нь бүр мөсөн чөлөөлжээ. Тухайлбал, Ерөнхий захирлын санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяаг орлогчоос нь чөлөөлөөд Тамгын газрын дарга болгож албан тушаал ахиулсан байна. Мөн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнхийнхөө нэгдүгээр орлогч гэсэн статусыг нь аваад, ерөнхий инженерээр нь үлдээсэн байна. Харин Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат хоёроо бүр чөлөөлсөн байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.