| | USD/MNT 0₮

Өнөөдрөөс эхэлж УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана

Эрх баригч намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ зундаа багтааж хийх гэж байна. Үүнтэйгээ холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ҮХНӨ-ийг хийх нууц төлөвлөгөөг боловсруулсан байгаа. 

Тэгвэл зургаадугаар сарын 18-26-ны хооронд буюу энэ долоо хоногийн хугацаатай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад буй. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаарх ойлголтыг тойргийн иргэддээ өгөхөөс гадна, санал асуулга явагдах юм. Энэ дагуу гишүүд өнөөдрөөс эхлэн сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. 

Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, өргөн барих зэрэг асуудлуудыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлээд УИХ дээр ярих юм байна. Ард иргэд ҮХНӨ-т оруулахыг дэмжихгүй бол хуулийн төсөл боловсруулагдахгүй гэдгийг Ж.Мөнхбат гишүүн онцолсон байгаа билээ. 

Өнөөдрөөс эхэлж УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.