| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хил нээгдсэнтэй холбоотойгоор “ВИЗ” гаргаж өгнө гэх залиланд хохирсон иргэдийн тоо эрс нэмэгджээ

Сүүлийн саруудад иргэд амар хялбар аргаар мөнгө олох, гадаад улсад түргэн шуурхай зорчих, санхүүгийн сүлжээнд мөнгөө өгч ашиг хүртэнэ гэж итгэн насаараа цуглуулсан мөнгөө бусдад алдаж хохирох тохиолдол эрс нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Дийлэнх иргэд залилагчийн үгэнд хууртан урьдчилгаа төлбөр хийх гэж орон байр болон автомашинаа зарах, банкнаас өндөр хүүтэй зээл авах бусдаас их хэмжээний богино хугацаатай зээл авч өгдөг байна.

Ингэж залилуулснаар эргээд өгсөн мөнгөө эргүүлэн авч чадахгүй их хэмжээний өрөнд орж улмаар нийгмийн болон гэр бүлийн олон асуудалд ордог. Залилангийн гэмт хэрэг урт удаан хугацаанд шалгагдаж цаг алдах, гадаад байгаа иргэдийг шалгахад олон бэрхшээл тулгардаг тул үүний цаана иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаараа хохирсоор байдаг.

Үзэгч танд нэгэн жишээ сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэе.

Төрийн албанд ажиллаж байсан иргэн У.Ч нь өмнө ажил хэргийн шугамаар таньдаг байсан Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Пак Ман Ваны нэрийг ашиглан залилан хийжээ.

Ингэхдээ өөрийн ойр дотны хүрээллийн хүмүүст Элчин сайдын яаманд таньдаг хүмүүсээр дамжуулан иргэд дийлэнх олгодог Энгийн үндэсний /Улаан/ паспортоос давуу эрхтэй Дипломат /ногоон/ паспортыг гарган өгнө, тус паспортыг авсанаар та давуу эрхтэй буюу өөрийн хүссэн гадаадын Улс оронд орчих боломжтой. Үүнийг өөрийн мэдэх цөөн тооны хүнд 7 хоногийн дараа гарах болно хэмээн итгүүлж 46 иргэнд онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Шалгалтаар Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэдээс 725.453.337 төгрөгийг залилан авсан болох нь тогтоогджээ. Энэ жишээнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь иргэд өөрсдийн эрх зүйн мэдлэг дутмаг буюу /ногоон/ паспортыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,  Ерөнхий сайд, Төрийн өндөр албан тушаалтан, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан зэрэг төрийн албан тушаалтан хуулийн дагуу олгодог паспорт гэдгийг мэдээгүй нь хохирогч болж их хэмжээний мөнгөөр залилуулахад хүргэсэн байгаа юм.

Энэ талаар бид Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахдах мөрдөгч,

цагдаагийн ахмад Б.Алтангэрэлээс тодрууллаа.

Сүүлийн саруудад иргэд амар хялбар аргаар мөнгө олох, гадаад улсад түргэн шуурхай зорчих, санхүүгийн сүлжээнд мөнгөө өгч ашиг хүртэнэ гэж итгэн насаараа цуглуулсан мөнгөө бусдад алдаж хохирох тохиолдол эрс нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.