| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, халагдах болзлоо хангав

УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэдийг хэмнэж амьдар” гэсэн утгатай үг хэлсэн нь иргэдийг бухимдуулж, “та нар өөрсдөө хэмнэ, бидэнд хэмнээд байх ч юм үлдсэнгүй” гэж уурссан иргэд залуучууд талбай дүүртэл жагссан. Иргэдийн шахалтад өртсөн Засгийн газар аргагүй эрхэнд хэмнэлтийн хууль санаачилж, УИХ хэлэлцэн батласан. Энэ дагуу УИХ-ын харьяа байгууллагууд болон Онцгой байдал, Цагдаа, хүчний байгууллагынхнаас бусад төрийн байгууллага, төрийн өмчит газруудын дэд дарга, захирлуудыг цомхотгосон юм. Цомхотгохдоо өөр нэр өгч цалин хангамжийг хэвээр авч үлдэж болохгүй гэдгийг анхааруулсан. Учир нь цомхотгохоор өөр нэрээр аваад үлдчихдэг явдал гарч байсан удаатай.

Тухайлбал, нийслэл УБ хот гэхэд орлогчуудаа төслийн удирдагч нэрээр орлогч даргатай ижил эрх мэдэл статустай байлгаж ирсэн. Тиймээс төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т “Энэ   хуульд  заасныг   зөрчиж  тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн  чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж маш тодорхой зааж өгсөн. Гэвч төрийн хууль, засгийн шийдвэрийг үл тоосон том толгойтой дарга, захирлууд байсаар байна. Тэдэнд хариуцлаг тооцож, Засгийн газраас гаргасан хуулийг хэрэгжүүлж ажиллахыг сануулах албан тушаалтан нэгээхэн ч алга.

Жишээлбэл, Хөгжлийн банк дэд захирлуудаа бөөнд нь нэг шат буулгаж, газрын дарга болгожээ. Газрын дарга нь хэлтсийн дарга, хэлтсийн дарга нь албаны дарга болж буусан ийм нүд хуурсан залиланг хэрэглэсэн. Авдаг цалин, унадаг унаа, үүднийх нь туслах хүртэл хэвээр байхад  хэмнэлт хийсэн гэж үзэх үү. Нүглийн нүдийг гурилаар хуурч, төрийн хэмнэлтийн хуулийг биелүүлэхгүй аргалж өнгөрөх гэсэн жишээ цаашдаа ч хөвөрсөөр байна.

Төрийн болон Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат. Энэ хүний чиглэл удирдамжаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, Төрийн банкны захирал Ө.Гантөр нар ийм хууль зөрчсөн үйлдэл хийж сууна уу эсвэл өөрсдөө толгой мэдэн төрийн хэмнэлтийн хуулийг биелүүлэхээс татгалзав уу?

Хөгжлийн банк Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, халагдах болзлоо хангалаа  Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21.1-д “Төсвийн  захирагч, энэ  хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн   гүйцэтгэх  удирдлага  болон холбогдох  албан  тушаалтан  үйл ажиллагаандаа  санхүүгийн  сахилга бат, хэмнэлтийн  горимыг  мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан. 

Өчиггүй цомхотго гэсэн дэд захирлуудаа цалин хангамжийг хэвээр авч үлдэн,  хууль зөрчиж байгаа Н.Мандуулыг халж явуулахгүй бол Засгийн газар өөрсдөө хууль зөрчсөн хэрэгт унахаар болчихлоо.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, халагдах болзлоо хангав
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.