| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун:Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн хүнс үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсээ өөрсдөө хангах их хурлын тогтоолыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн баталлаа. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсөв, олон улсын зээл, тусламж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт зэргээс бүрдүүлэх юм байна. Ингэснээр ойрын 5 жилийн хугацаанд буюу 2027 он хүртэл 19 нэр төрлийн барааг дотооддоо үйлдвэрлэдэг болох юм.
 
Уг тогтоолын төслийн Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун ажилласан байна. 
Тэрбээр "Цар тахлын жилүүдэд хил гааль хаагдсан байлаа. Дайн байлдаантай байдлаас болж улс үндэстэний хүнсний аюулгүй байдал хангамжид тодорхой хувиар нөлөөлсөн. Тиймээс манайхан өөрсдөө хүнсээ дотооддоо хангаж үйлдвэрлэх боломжтой. Дотоодод хүнсээ хангах зайлшгүй шаардлагатай тул Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлын тогтоол санаачилж, УИХ, Засгийн газар, Байнгын хороод тогтоолын төсөл дээр амжилттай ажиллалаа. Өнөөдөр ингээд тогтоол батлагдан гарлаа. Ойрын таван жилийн хугацаанд 19 гол нэр төрлийн хүнсээ 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна. Тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс гаргана. Дотоодын үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, бусад хангамжтай холбоотой олон хуулинд өөрчлөлт орно. Товчхондоо хэлэхэд, Монгол Улс хүнсээ хийдэг болно.
 
Махны үйлдвэрүүд чанар болон стандарт ариун цэврийн шаардлага хангах ёстой. Цаашдаа махны үйлдвэрүүд хамгийн цэвэр байх ёстой. Түүнээс дурын нэг компани махны үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ёсгүй. 
 
Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах олон улсын ганц арга бол мөнгө төгрөг өгөхөөс илүү дотоодод хийж чадах зүйлийнхээ зах зээлийг хамгаалах. Тавхан хувийн гаалийн татвар хамгаалж чадахгүй. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд 30 хүртэлх импортын татварыг нэмэх хэрэгтэй. Гэхдээ гэнэт биш, 10 10 жилийн зайтай тавьснаар дотоодын үйлдвэрлэл хангагдана. Үндэсний үйлдвэрлэл явагдахгүй улс оронд юмны үнэ тогтмол өсч байдаг. Жишээлбэл, ургамлын тос гэхэд дайн байлдаанаас болж манайд 2 дахин үнэ нь нэмэгдэж импортоор орж ирж байна. Манайд ургамлын тосны үйлдвэрийн 20 хувийг хангаж байгаа ч цаашдаа 100 хувь нэмэхээр ажиллаж байна. Үйлдвэрлэлгүй улс орон тусгаар тогтнолоо алдана гэж үг бий. Тиймээс үйлдвэрлэ, бас дахин үйлдвэрлэх шаардлагатай байна" гэлээ. 
Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах олон улсын ганц арга бол мөнгө төгрөг өгөхөөс илүү дотоодод хийж чадах зүйлийнхээ зах зээлийг хамгаалах. Тавхан хувийн гаалийн татвар хамгаалж чадахгүй. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд 30 хүртэлх импортын татварыг нэмэх хэрэгтэй. Гэхдээ гэнэт биш, 10 10 жилийн зайтай тавьснаар дотоодын үйлдвэрлэл хангагдана. Үндэсний үйлдвэрлэл явагдахгүй улс оронд юмны үнэ тогтмол өсч байдаг. Жишээлбэл, ургамлын тос гэхэд дайн байлдаанаас болж манайд 2 дахин үнэ нь нэмэгдэж импортоор орж ирж байна. Манайд ургамлын тосны үйлдвэрийн 20 хувийг хангаж байгаа ч цаашдаа 100 хувь нэмэхээр ажиллаж байна. Үйлдвэрлэлгүй улс орон тусгаар тогтнолоо алдана гэж үг бий.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.