| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэлэлцүүлэг болон хурдан морьдын уралдааны талаар санал авч хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотой гишүүд асуулт асууж хариул авч байна.
Тухайлбал, хурдан морины асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Хэрүүл маргаан, эрлийз морины асуудал ямар хэмжээнд хүрсэн билээ. Засгийн газрын хуралдаанаар эрлийз морьдыг оруулж ирэхгүй гэж шийдсэн байсан. Гэтэл хоёр холбоо ярилцаад тохирсон байна. Эрлийз морь уядаг уралдаан хийдэг хүмүүсийн асуудал биш. Энд 200 гаруй мянган уяачийн эрх ашиг хөндөгдөж байна. Малчдын болон морины асуудал мэдэхгүй хүмүүс энэ хуулийг унагаж байгаад гайхаж байна. Баяр маргааны асуудлаа шийдээд 100, 101 жилийн наадмаар өргөн дэлгэр сайхан тэмдэглэмээр байна. Гэтэл зарчмын хувьд шийдсэн шийдлээсээ буцаж, бүхнийг нураагаад байх юмуу. Үндэсний эрх ашиг гэж байна уу, мөнгө эрх мэдэл лобби өнөөдөр бүхнийг дийлээд байх юмуу. Үүнийн өмнө Монголын төр сөхрөх юмуу. Олон зуун жил уламжилж ирсэн өв соёлоо устгаад байх юмуу" гэж уурлав.
Баяр маргааны асуудлаа шийдээд 100, 101 жилийн наадмаар өргөн дэлгэр сайхан тэмдэглэмээр байна. Гэтэл зарчмын хувьд шийдсэн шийдлээсээ буцаж, бүхнийг нураагаад байх юмуу. Үндэсний эрх ашиг гэж байна уу, мөнгө эрх мэдэл лобби өнөөдөр бүхнийг дийлээд байх юмуу. Үүнийн өмнө Монголын төр сөхрөх юмуу. Олон зуун жил уламжилж ирсэн өв соёлоо устгаад байх юмуу.