| | USD/MNT 0₮

Олны нүдэн дээр зохисгүй үйлдэл гаргасан Э.Шинэчагтга, Э.Цэндбаатар хоёрыг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ

Холимог тулаанч Э.Шинэчагтга, Боксчин Э.Цэндбаатар хоёр бооцоо өндөртэй тулаан хийхээр болж хэвлэлийн хурал хийхдээ бие биенээ хэл амаар доромжилж нэгэн рүүгээ ус цацаж, нэг нь ундаа шидсэн зохисгүй ёсзүйгүй үйлдэл гаргасан билээ. Харин тэднийг олон нийтийн хэрэгслээр ёсзүйгүй авирласан хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад тэднийг тус бүр 100, 100 мянган төгрөгөөр торгожээ. 

Э.Шинэчагтга, Э.Цэндбаатар хоёрыг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.