| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан Хүнсний хангамж аюулгүй байдлын асуудлаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүд МХЕГ-ын дарга болон холбогдох албаныхнаас хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар асуулт асууж хариулт авч байна.
Тодруулбал "Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж аюулгүй байдлын талаарх тогтоолыг төслийг хөдөө орон нутагт дэмжиж байна. Эмэгтэйчүүд байр сууриа илэрхийлж байгаа. Монголын эмэгтэйчүүд өрх гэрээ битгий хэл улс орноо хүнсээр хангах боломжтой. Өрх гэрийн түвшинд ч үйлдвэрлэл явуулаад ард иргэдээ аюулгүй хүнсээр хангаад байх бүрэн боломжтой. Тухайлбал, бүхэл үрийн 10 талх үйлдвэрлээд хажуу айлыгаа хангаад байх боломжтой. Тийм учраас тогтоолын төслийн хэрэгжилтийг хангахын тулд санхүүгийн байдлыг нь анхаарах юм хэрэгтэй байна. Мөн орон нутагт хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд лобаритори байгуулж өгөх нь зүйтэй. Ингэж байж ард иргэд аюулгүй хүнсээр хангагдах ёстой" гэлээ.
Д.Сарангэрэл:Манай эмэгтэйчүүд өрх гэрээ битгий хэл улс орноо эрүүл хүнсээр хангах боломжтой.