| | USD/MNT 0₮
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /-ийн хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанд оролцсон гишүүд өнгөрсөн жилийн Залуучуудын холбооны 100 жилийн ойн барилдаанд барилдсан бөхчүүдэд цол олгох эсэх асуудлаар маргалдаж санал зөрөлдөв.
Уг хуулиар хэлмэгдүүлэлтэд өртсөн, 50 наснаас дээш гарсан 70 гаруй бөхөд цол нөхөн олгохоор тусгасан гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбарлаж байгаа ч эдгээр бөхчүүдийн дунд өнгөрсөн жил зохион байгуулагдсан Залуучуудын холбооны барилдаанд амжилт гаргасан 11 бөхийг багтаасан байгаа аж. Ингээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бүсийн наадамд цол олгох” асуудлыг хөндөж, таван удаа санал хураалгасан боловч олонхийн дэмжлэг аваагүй.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт улсын цолтой бөх цөөн байгааг учирлаад өнгөрсөн жилийн барилдаанд тус аймгийн бөх Б.Бат-Өлзий түрүүлсэн тул түүнд цолыг нь нөхөн олгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Ж.Мөнхбатад хандаж "Танай аймаг шиг хахаж цадсан бөхтэй биш" гэж уурлажээ.
Тэрбээр "Цөөхөн хэдэн бөхөд цол нөхөөд олгоход юу нь болохгүй байгаа юм. Өөрсдөөсөө гаргах гэж байгаа юм шиг цол харамлаад байх юм. Өмнө нь 70 бөхөд цол нөхөж олгож байсан тохиолдол байгаа юм билээ шдээ" гэж уурлажээ. Өөрөөр хэлбэл, аймгийнхаа бөх улсын харцага Б.Баярхүүд улсын арслан цол олгохоор ийнхүү улайрч байгаа Б.Бямбацогт гишүүнийг "битгий давар" гэж хэлье. Улсын баяр наадмаараа барилдаж цолоо нэмж утга учиртай авах ёстой байтал байгууллагын 100 жилийн ойд барилдаж түрүүлсэн бөхөд улсын цол олгодог хууль журам нь хаана байна. Ийм утгагүй зүйл байхгүй. Дураараа байж болохгүй. Үндсэний бөхчүүд үнэнхүү хүч чадлаараа барилдаж цолоо авах ёстой. Гэтэл Үндэсний бөхийн утга учрыг алдагдуулах гэж улайрч дайрч байгаа зангаа болих хэрэгтэй хэмээн олон нийт үзэж шүүмжилж байна.
Үндэсний бөхийг улстөртэй хольж хутгаж байгаа Б.Бямбацогт гишүүнд "Битгий давар" гэж хэлье.