| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮХНӨ-ийг хийхийг дэмж гэсэн үүргийг УИХ-ын гишүүдэд өгсөн үү

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээр эрх баригчид улайрч бий. Одоо цаг үед эцэг хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бий юу. Нөгөөтэйгүүр 2019 онд өөрчлөлт оруулж байсан бөгөөд найман жилийн хугацаанд хөндөгдөх хуулийн заалт байхгүй. Гэтэл МАН-ынхан хуулийг нь өөрчилж, өөрсдөдөө ашигтай байдлаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар дайрч эхэлсэн. Үүнийг ард түмэн эсэргүүцэх ёстой. Гэтэл намууд хоорондоо тохиролцсон гэх мэдээлэл мэр сэр гарах болов. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдтэй уулзалт хийж, ҮХНӨ-ийг дэмж гэсэн үүрэг даалгавар өгсөн сурагтай. Мэдээж энэ удаагийн өөрчлөлт Ерөнхийлөгчид чухал байх. 

Тодруулбал, энэ удаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу, улираан сонгох уу гэдэг асуудал мөн хөндөгдөж байгаа. Учир нь гурван жилийн өмнөх өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэх заалтыг оруулж өгсөн. Гэвч парламентын тогтолцоотой улсын хувьд Ерөнхийлөгчийг ард түмнээс бус парламентаас сонгох нь зүйд нийцнэ гэдэг. Тиймээс ч энэ удаа сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнээс сонгогдох сүүлийн Ерөнхийлөгч байж болох.  Албан бус мэдээллээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоос гадна, нэг удаа улираан сонгох өөрчлөлт хийхийг ч үгүйсгэх гэх. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчид ч маш чухал байх нь аргагүй. 

 

Албан бус мэдээллээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоос гадна, нэг удаа улираан сонгох өөрчлөлт хийхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчид ч маш чухал байх нь аргагүй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.