| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Байнгын хорооны дарга Х.Болорчулуун "Манай улсын хүнсний аюулгүй байдал нэлээд хүнд байна. Гадны улсын хараат байдалд байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хүнсний аюулгүй байдлаа хангаж арилгая гэсэн ийм зорилтыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Байнгын хорооны даргын хувьд хүнсний аюулгүй байдлын талаар чиглэл гаргах тогтоолын төсөл гаргасан. Холбогдох салбарын сайд ч анхаарч ажиллаж байгаа. Монгол Улс 19 гол нэр төрлийн хүнсээр өөрсийгөө хангах бүрэн боломжтой. Гаалийн татвар 5 хувь байгааг 20-30 хувь болгохоор төлөвлөж байна. Ямар төрлийн бүтээгдэхүүн дээр хэдэн төгрөгийн татвар нэмэхийг дараа жил хуулиар зохицуулна.
Харин манай улс тариалангийн талбайн хувьд 1 сая 500 мянган га талбай эрхлэх боломжтой" гэлээ.
Х.Болорчулуун:Манай улс 19 гол нэр төрлийн хүнсээр өөрсдийгөө хангах бүрэн боломжтой.