| | USD/MNT 0₮

МАН-ын захиалгаар УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД “ҮХНӨ”-ийг НИЙГЭМ РҮҮ БИШ НАМ руу чиглүүлнэ

Монгол улс тусгаар тогтносон улс болсон цагаас хойш түүхэндээ нийтдээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан байдаг. Тодруулбал, 1924, 1940, 1960, 1992 онд албан ёсоор өөрчилсөн. Ингэхдээ тухайн үеийнхээ нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Засаглалаа тэр чигт сольж, нийт ард иргэдэд өмчтэй байх газартай байх зэрэг үндсэн жам ёсны эрхүүдийг олгож ирсэн байна.

Сүүлийн нэг сарын турш  зөвхөн улс төрийн хүрээлэл дунд ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ-ийн асуудал эрчимтэй яригдаж байгаа. Энэ хүрээнд энэ наадмын олон хоногийн амралтын өдрүүдийг далимдуулж иргэдэд ямар ч мэдээлэлгүйгээр эцэг хуульдаа нэмэлт өөрлөлт оруулахаар зэхжээ.

Энэ удаагийн ҮХНӨ нь нийгэм рүү чиглэх гэхээсээ илүү МАН руу чиглэсэн байгааг олон хүн шүүмжилж байна.

Хамгийн их анхаарал татаж байгаа нь МАН-ын суганд хавчуулагдаж олон нийтийг самууруулдаг гэгддэг ХҮН –ын ганц гишүүн, дарга энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж өөрийгөө шидэж явна. Энэ нь цаагуураа МАН-ын захиалгаар бусад намуудын оролцоог хангах нэрийдлээр тэр чигтээ эрх баригч нам руу чиглэсэн сонголтыг хийхээс өөр аргагүй зам руу хөтөлөх нь.

Жишээ нь, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоог сонгож байхаар ҮХНӨ-т оруулж ирэхээр яригдаж байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлснээр “Сонгуулийн хуудсанд зөвхөн намыг сонгох болно. Энэ нь нийт ард иргэдийн сонгоогүй, иргэд рүү чиглэсэн юм хийж байгаагүй намын даргадаа хайртай нэгэн үл таних этгээд орж ирэх боломж юм” гэжээ.

Дээрх нэмэлт өөрчлөлтөд тусгахаар яригдаж байгаа ганцхан заалтыг судлаваас тэр чигтээ эрх баригч намын эрх ашигт үйлчилэхээр зааж өгсөн байгаа. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд эсэргүүцэж акц өрнүүлээд байсан сэдвээ одоо зөв гээд дэмжээд сууж байгаа хэрэг. Үндсэн хууль бол Улсын тусгаар тогтнолыг баталгаа бөгөөд хүний хуулиар олгогдсон эрх болон жам ёсны эрхийг хамгаалдаг хууль. Мөн нэмэлт өөрчлөлт орох төдийд нийгэм тэр чигтээ өөрчлөгдөх маш том асуудлыг ямар ч мэдээлэлгүй дээгүүрээ тохиролцоод өнгөрч байна.

“Хууль дээдлэх соёл үйлчилдэг улс хөгждөг” гэж Монгол улсын гавъяат хуульч, доктор, профессор Н.Жанцан гуай онцлон хэлсэн байдаг.

Харин бид энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын намыг дэдлэх соёлыг үрийг тарих болчихсон. Бүүр цаашлаад УИХ-ын гишүүн Т.Доржхандаар дамжуулан тархиа угаалгаж эрх тэгш байдал хангагдана гэх лобинд автан намын асуудлаа л үндсэн хуулиндаа заагаад өгөх юм.

 

 

МАН-ын захиалгаар УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД “ҮХНӨ”-ийг НИЙГЭМ РҮҮ БИШ НАМ руу чиглүүлнэ
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.