| | USD/MNT 0₮

Дахин нэг улс төрийн намыг бүртгэхээс ТАТГАЛЗАВ

Улсын Их Хурлын 2020 оны сонгуульт жил эхэлсэнтэй холбогдуулан улс төрийн шинэ шинэ намууд ар араасаа гарч ирсээр байна. Тэд намаа бүртгүүлэхдээ хуулиараа Улсын дээд шүүхэд хүсэлт гаргах учиртай. Харин Дээд шүүх хүсэлтийг харгалзан үзэж, бүртгэх эсэхийг хэлэлцдэг. Тэгвэл өнөөдөр Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. 

Намыг бүртгэхээс татгалзах тохиолдол цөөнгүй гардаг. Гэхдээ баримт материалаа хуулийн дагуу бүрдүүлээд дахиад хандвал бүртгэдэг болохыг албаныхан хэлж байна.

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг бүртгэхээс татгалзав
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.