| | USD/MNT 0₮
Ардчилсан намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "АН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурь баримталж байгаа вэ гэхээр ҮХНӨ-өөр ямар өөрчлөлт хийх гэж байгаа нь тодорхойгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эс дэмжих асуудлаар нийт гишүүдээсээ санал асуулга авахаар боллоо.
Бидний авсан мэдээллээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлийг нэмж тусгаж өгөх, Төрийн сүлдийг өөрчлөх гэх мэт ийм хэлбэрүүд орж ирэх юм байна. Ард түмэн соргог байх ёстой. Төрийн сүлд өөрчлөх нь эрх баригч намын башир арга гэж хардаж байна. Ардуур нь ямар зүйл өөрчлөх гэж байна вэ гэдэгт анхааралтай байхгүй бол. Ажлын хэсэг байгуулагдаж эрдэмтэд судлаачидын хэлэлцүүлгийг хийнэ. 200 мянган хүнтэй намыг төлөөлж болохгүй. Хувь бодлоо хэлэхэд ҮХНӨ-ийг хийх цаг үе бишээ.
2024 оны сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн нэр дэвшүүлэхээ авч хэлэлцлээ.
Манай намын асуудлыг олон сэтгүүлч асуух байх. АН-ын асуудал нийгмийн сонирхолтой сэдэв мөн үү. Иргэн Эрдэнээгийн талаар мянган удаа ярилаа. Одоо хэрэггүй байх. АН эв нэгдэлтэй байж 2024 онд сөрөг хүчний байр сууриа илэрхийлнэ. Эв нэгдэлтэй байж хүчтэй байр суурин дээрээ байна. Нийгэмд олон хүн АН-ын асуудлаас залхаж байна гэсэн. Цаашид АН-ын хэрүүлтэй асуудлыг хэвлэлийн цаг дээр хэлэлцэж шийдэхгүй. АН даргаа тодруулчихсан. Одоо бүртгүүлэх асуудал байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр юуг оруулах гэж байгаа нь олон нийтэд одоо хүртэл танилцуулагдаагүй байгаа нь хардлага дагуулж байна.