Ц.Даваасүрэн:Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрийдлээр ард түмний сонгох эрхийг булаах гэж байна
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар эрх баригчид сөрөг хүчнийхнийг сумласан байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өөрсдөө хийхгүй хэрнээ сөрөг хүчин болох АН, ХҮН-ын гишүүдээр могой бариулах ажлаа сургамгай хийлгэж байна. Харин өнгөрсөн 2019 онд өөрчлөлт оруулж байсан Үндсэн хуулийг дахиад оролдох гэж байгааг ард түмэн болон улстөр судлаачид, зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна.
Тухайлбал, гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрийдлээр ард түмний сонгох эрхийг булаах гэж байна. Бид хүн бус нам сонгодог Пропорцианаль тогтолцоо руу шилжвэл ард түмэндээ нэр нүүрээ барсан, дахин хэзээ ч сонгогдохооргүй болсон мөнөөх авлигач, оффшерчин, банк дээрэмдэгч, эх орныхоо эрх ашгаас урвагч хулгайч нар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болно. Үндсэндээ Төрийн эрх ард түмний мэдлээс гарч, нам руу шилжинэ гэсэн үг. Цаашид би Үндсэн хуулийн талаар тогтмол мэдээлэл өгнө. Энэ долоо хоногт санал асуулга явуулах байх. Тиймээс олон түмэнд мэдээлэл сайн өгөх болно. Миний гол болгоомжилж байгаа зүйл бол сонгуулийн тогтолцоо болоод байна. Одоо бид Мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэн. Тухайн нэр дэвшигч хүн бүтэн сарын хугацаанд өөрийгөө ард түмэндээ танилцуулж, тодорхой үнэлэмж бий болсны дараа ард иргэд төр бариулах төлөөлөө сонгодог. Тиймээс төр барих эрх ард түмний гарт байдаг юм. Одоогийн үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн намын нэрээр намын нэр дугуйлаад сонгуулийн үр дүн гарна. Ийм байж болохгүй.
Сонгуулиар НАМ сонгох уу? ХҮН сонгох уу? Одоогийн УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу мажоритар тогтолцоо нь хүн сонгож УИХ-ын гишүүнээ тодруулдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж ирэх гэж буй пропорциональ тогтолцоо бол зөвхөн намын нэр дугуйлж сонгоно. Намууд тэдэн хувийн санал авлаа гэдэг сонгуулийн дүн гарна. Үүний дараа намууд авсан хувиараа намынхаа гишүүдийг УИХ-ын гишүүн болгоно.
Жишээ нь МАН нийт сонгогчдын 20%, АН нийт сонгогчдын 10% санал авбал, МАН-14 хүн, АН-7 хүнийг УИХ-д оруулна. Эдгээр хүмүүсийг та бүхэн сонгуулиар харахгүй, саналыг нь сонсохгүй. Тэд сонгуулийн дараа л харагдана. Харь элэгтэн байсан ч та бүхэн мэдэхгүй. Одоогийн мажоритар тогтолцоогоор бол та бүхэн гишүүдтэйгээ нүүр тулж, саналыг нь сонсож, гарыг нь барьж, хүнийг нь үнэлэж сонгодог. Тиймээс та сонгуулийн аль тогтолцоог дэмжиж буйгаа коммент хэсэгт илэрхийлээрэй.
Сонгуулиар НАМ сонгох уу? ХҮН сонгох уу? Одоогийн УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу мажоритар тогтолцоо нь хүн сонгож УИХ-ын гишүүнээ тодруулдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж ирэх гэж буй пропорциональ тогтолцоо бол зөвхөн намын нэр дугуйлж сонгоно. Намууд тэдэн хувийн санал авлаа гэдэг сонгуулийн дүн гарна. Үүний дараа намууд авсан хувиараа намынхаа гишүүдийг УИХ-ын гишүүн болгоно.