| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөх байсан ч АЛБАН ТУШААЛАА ӨӨРЧЛӨӨД үлджээ

2020 он гараад удаагүй байхад Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал олон нийтийн анхааралд хүрсэн. Түүнээс хойш  яг үнэндээ хэлбэр төдий агуулагууд явж ирлээ. Ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийг олон нийтэд хараалгаж, МАН өөрөө дотроосоо булхайгаа илчилсэн дүрс эсгэж, нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлж шалгана, намаас хөөнө гэж мэдээлж, шуугиж байсан ч эргээд харахад бүх юм байрандаа байгаа нь харамсалтай.

Хөгжлийн банкны  томоохон дарга нар нь албан тушаалаа өөрчлөх нэрийдлээр хэвэндээ үлдэж чаджээ. Уг нь тэд чанаргүй зээл олгосон асуудлаараа хуульд зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх учиртай.

Гэсэн ч тус банкны удирдлагуудын хэн ч ажлаа өгч шалгуулаагүй. Тэр ч бүү хэл өөрсдийнхөө ажлын нэршлийг өөрчилж, авто машин болон бусад хангамж нь хэмнэлтийн горимд шилжээгүй байна. Хамгийн түрүүнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нар ажлаа өгч шалгуулах нь зүй хэрэг.

Уг нь чанаргүй зээлийн асуудал сөхөгдөж эхэлснээс хойш олон нийтийн өмнө бүгд л хариуцлага тооцно, бүх зээл өгөхөд оролцсон удирдлагуудыг ажлаас нь хална гэж мэдэгдэж байв.

Харин ч энэ мэдээлэл эсэргээрээ болов уу гэлтэй. Хөгжлийн банк гаднаас орж ирсэн гэгдэж байсан хуульч Эрхэмбаярыг гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлснөөс бусад удирдлагууд нь улс төрчдийн нөлөөнд автаж, авлигалд идэгдэж Улсын төсвийн мөнгийг хайр гамгүй цацсан ч хариуцлага хүлээсэнгүй.

Өдгөө Хөгжлийн банкинд нийтдээ 107 ажилчин бий гэх. Хамгийн гол нь чанаргүй зээл олгож, Хөгжлийн банкаа бүр цаашлаад том утгаараа Улсын эдийн засгийг хойш татахад үнэтэй хувь нэмэр оруулсан удирдлагууд нь хэвээр.

Одоо ч чанаргүй зээл олгосон Хөгжлийн банкны захирлууд, хэлтсийн дарга нар хариуцлага хүлээлгэж, шалгуулах нь битгий хэл чимээгүйхэн сандал суудалдаа үлджээ. Бид дараагийн нийтлэлээрээ Хөгжлийн банкыг дампуурах эрсдэл хүргэсэн албан тушаалтнуудын нэрсийг нь задлах болно.

 

 

Хөгжлийн банкны удирдлагууд ажлаасаа чөлөөлөгдөх байсан ч АЛБАН ТУШААЛАА ӨӨРЧЛӨӨД үлджээ
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.