| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Манайд ДОХ аюулын харанга дэлдэж байгаа юм байна гэж ойлгож байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хүн ардынхаа эрүүл мэндийн талаар ярьж байна. Нөхцөл байдал хүнд байна гэж харж байна. Ээжүүд хүүхдүүдээ тэврээд Төрийн ордны гадна жагсаж байна. Үүнийг гал унтраах журмаар шийдчих шиг боллоо. Ер нь чанартай эм тан байна уу. Бүгд эргэлзээд байх шиг байна. Хэдэн хувь нь хуурамч юм бэ. Шалгаж тогтоож байгаа байгууллагууд чинь найдвартай юу. Нөгөө талаараа халдвар өвчний тархалт маш их байна.

Саяхан Гашуунсухайтад ДОХ-ын тохиолдол гарсан гэв үү. Тэр ямар байдалтай байна вэ. Хойд хөршид дайны нөхцөл байдалтай холбогдуулан наашаа дүрвэх тохиолдол их байх шиг байна. Эрхүү хар тамхины хэрэглээ өндөр учраас ДОХ маш өндөр түвшинд байдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна. ДОХ Монгол Улсад аюулын харанга дэлдэх хэмжээнд очсон гэж ойлгож байгаа. Бид л үүнийг ярихгүй хэлэхгүй байгаа болохоос биш. Үүнийг ЭМЯ-ныхан юу гэж бодож байна. Олигтой эмч нар нь бүгд л ардаа хувийн эмнэлэгтэй байна. Манай дарга нар улсын эмнэлэгт үзүүлдэг юм уу. Бүгд л гадагшаа явж үзүүлж харуулдаг биздээ" гэжээ. 

Саяхан Гашуунсухайтад ДОХ-ын тохиолдол гарсан гэв үү. Тэр ямар байдалтай байна вэ. Хойд хөршид дайны нөхцөл байдалтай холбогдуулан наашаа дүрвэх тохиолдол их байх шиг байна. Эрхүү хар тамхины хэрэглээ өндөр учраас ДОХ маш өндөр түвшинд байдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна. ДОХ Монгол Улсад аюулын харанга дэлдэх хэмжээнд очсон гэж ойлгож байгаа. Бид л үүнийг ярихгүй хэлэхгүй байгаа болохоос биш. Үүнийг ЭМЯ-ныхан юу гэж бодож байна. Олигтой эмч нар нь бүгд л ардаа хувийн эмнэлэгтэй байна. Манай дарга нар улсын эмнэлэгт үзүүлдэг юм уу.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.