| | USD/MNT 0₮

С.Бямбацогт: Төрийн бүтээмж гэж байхгүй. Цагаа бүртгүүлээд, юу ч хийдэггүй хүмүүс нь мундаг харагдаад байдаг

Өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэв.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлэхдээ: Чухал асуудал. Ёс зүй, төрийн бүтээмж, төрийн түгжрэлийн асуудал. Анх сонгогдохдоо ард түмнийхээ төлөө хичээн зүтгэнэ гэдэг. Томилогдсон хойноо дарамталдаг, авлига хээл хахууль авдаг. Ийм л төрийн албан хаагчтай болчихоод байгаа юм. Төрийн бүтээмж гэдэг асуудал байхгүй болсон. Цагаа бүртгүүлээд, цалин авдаг болсон. Энэ хууль батлагдсанаар энэ бүх асуудал шийдэгдэх үү? Цагаа бүртгүүлээд, цалингаа аваад, гараас нь гардаггүй хүмүүс байдаг. Юу ч хийдэггүй хүмүүс нь мундаг харагдаад байдаг. Энийг хэрхэн шийдэх вэ?

 

С.Бямбацогт: Төрийн бүтээмж гэж байхгүй. Цагаа бүртгүүлээд, юу ч хийдэггүй хүмүүс нь мундаг харагдаад байдаг
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.