| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн төрийн алба хаагчдыг тураахын тулд төсвөөс 70 сая төгрөг гаргаж өг гэж загнажээ

Түмнээ төлөөлж төрд сууж байгаа эмэгтэй гишүүдээс заримдаа элий балай нь мэдэгдэхгүй үг үйлдэл гардаг. Өчигдөр гэхэд хоёр гишүүнээс ийм үйлдэл гарчээ. Тодруулбал, Завхан аймгаас их хуралд сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Байнгын хорооны хуралдаан дээр "Завхан аймгийн төрийн алба хаагчдыг төсвийн мөнгөөр турааж жин хаяулна гэж уурлаж, дураараа загнажээ. Төрийн алба хаагчдад яахаараа төвсийн мөнгө зарцуулах ёстой юмбэ. Жин нэмэх хасах асуудал хувь хүний ухамсар сонголт. Гэтэл Завханы төрийн алба хаагчдад шим тэжээлтэй хоол идүүлж, шим тэжээлийн багш нараар хичээл залгахын тулд Төсвөөс 70-80 сая төгрөг гаргаж өгсөнгүй гэж уурлах Б.Баярсайхан гишүүнийг яалтай билээ. Завханы төрийн алба хаагч нар өөрсдөө хүсвэл илүүдэл жингээсээ салж болно. Сонгогдсон гишүүн өөр зүйлд анхаарах ёстой байтал илүүдэл жинд санаа нь зовоод явдаг бололтой.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Эрүүл мэндийн сайдад хандаж "Би танд хандаж бичиг явуулаад ямар ч хариу байхгүй. Завхан аймгийн төрийн алба хаагчид бүгд илүүдэл жингээсээ салъя. Зөв хоололтын багш нарыг наадам хүртэл 3 сарын хугацаанд аваачаад эрүүл хоололт заалгая гэтэл 70 хэдэн сая төгрөгөөр шим тэжээлийн багш нарыг аваачиж зөв хоололдог мэдлэг чадварт суралцуулъя, хөдөлгөөнөө сайжруулж, яаж эрүүлжиж болдгийг ард иргэдэд харуулъя гэж бодсон. Гэтэл өнөөдөр зарцуулж байгаа нэг төгрөг ирээдүйд хавдраар өвчлөхөд хэдэн төгрөг зарцуулахаас хамаагүй илүү ажил болно. Гэтэл хэдэн тэрбумаар нь хавдарт зориулчихсан мөнгөнөөсөө 70-80 сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хувиарлаж чадахгүй байна. Ямар ч сураг байхгүй" гэж уурлажээ.

Харин хариуд нь ЭМ-ийн сайд "Ийм хэмжээний мөнгө гаргах нөөц боломж байхгүй" гэсэн хариу өгчээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Эрүүл мэндийн сайдад хандаж "Би танд хандаж бичиг явуулаад ямар ч хариу байхгүй. Завхан аймгийн төрийн алба хаагчид бүгд илүүдэл жингээсээ салъя. Зөв хоололтын багш нарыг наадам хүртэл 3 сарын хугацаанд аваачаад эрүүл хоололт заалгая гэтэл 70 хэдэн сая төгрөгөөр шим тэжээлийн багш нарыг аваачиж зөв хоололдог мэдлэг чадварт суралцуулъя, хөдөлгөөнөө сайжруулж, яаж эрүүлжиж болдгийг ард иргэдэд харуулъя гэж бодсон. Гэтэл өнөөдөр зарцуулж байгаа нэг төгрөг ирээдүйд хавдраар өвчлөхөд хэдэн төгрөг зарцуулахаас хамаагүй илүү ажил болно. Гэтэл хэдэн тэрбумаар нь хавдарт зориулчихсан мөнгөнөөсөө 70-80 сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хувиарлаж чадахгүй байна. Ямар ч сураг байхгүй" гэж уурлажээ.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.