| | USD/MNT 0₮

Саажилттай хүүхдүүдээ тэвэрсэн ээжүүдийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Та нар улстөржлөө" гэж загнажээ

Өчигдөр Төрийн ордны гадаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрсэн аав ээжүүд суулт зарлаж шийдвэр гаргагч сайд нарыг уулзахыг хүссэн. Тэд саа саажилттай хүүхдүүдэд уулгадаг таталтын эсрэг эмийг Монголд оруулж ирэхийг хүсэж шаардаж буй. Гэтэл төр түмнээ төлөөлсөн зарим УИХ-ын гишүүд тэднээс зугтаж, зарим нь уурлаж ундууцаж загнасан байна. Тухайлбал, хамгийн мэдрэмжгүй бүдүүлэг, хүнлэг бус гишүүн бол М.Оюунчимэг юм.

Тэрбээр өчигдөр гарч ирснээ хүүхдүүдийнхээ өмнөөс аврал эрсэн аав ээж нарыг "Та нар улстөржлөө. Битгий улстөржөөрөй" гэж загнасан байна. Өөрөө эх хүн байж яаж ийм хатуу сэтгэлээр хандаж чаддаг байна хэмээн ээжүүд гомдлын үг чулуудав. Тэд хүүхдийнхээ төлөө явж байгаа болохоос улстөржилт хийж яваагүй шүү гэдгийг гишүүн М.Оюунчимэг ойлгодог болов уу. Гишүүн гэхээрээ л хүн бүхнийг загнаж байх ёстой гэсэн буруу ойлголтыг хэн өгчихсөн юм бол доо. Арга барсандаа цөхрөлөө барсандаа тэд Төрийн ордны гадаа сууж, хонож байна. Ийм хүмүүсийн асуудлыг шийдээд шийдвэрлээд өгөх арга зам төрийн түшээд болон сайд нарт байгаа юм шүү. 

Саажилттай хүүхдүүдээ тэвэрсэн ээжүүдийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Та нар улстөржлөө" гэж загнажээ.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.