| | USD/MNT 0₮
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг иргэд эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэд сонгууль харж ҮХНӨ-ийг хийдэг буруу жишиг тогтлоо. Үндсэн хуулийг МАН ганцаараа өөрчилж болохгүй юм. Иргэдийн оролцоо маш чухал. Үндсэн хууль хэрхэн батлагдах нь ямар хууль байх вэ нийгмийн гэрээний үүргээ гүйцэтгэх, нийтийн оролцоог хангах ёстой. МАН Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Үндсэн хуулийн зарчим гэж бий. Тэр нь алдагдаж байна.
Судлаач Ганаа "Монголын ард түмэн тоглоом тохуутай боллоо. Сонгуулийн хуулийг сонгууль болгоноор өөрчилж байсан. Одоо байтлаа 2 жил бололгүй Үндсэн хууль руугаа халддаг болов. Сөрөг хүчин гэж байхгүй болж, эрх баригчид Монголын ард түмнийг хүчиндэж байна. Гурван жилд Үндсэн хуулиа өөрчилнө гэж юу гэсэн үг юм бэ" гэлээ.
"Хүчиндэгч" эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй гэв.