| | USD/MNT 0₮
Гашуунсухайт боомт дээр байгаа жолооч нараас нэгдсэн журмаар урьдчилан сэргийлэх шинжилгээ болон бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ авах үед ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн талаарх мэдээлэлийг тодруулж хүргэсэн. Энэ талаар албаны ХӨСҮТ-ээс бидэнд мэдээлэл өгөхдөө: Жолооч биш. Түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан гэсэн юм.
Мөн албан бус эх сурвалж "Гашуунсухайт боомтын тээврийн жолоочоос ДОХ-ын халдвар илэрсэн. Харин тогооч нараас тэмбүү өвчин илэрсэн гэдгийг мэдээлжээ.
Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд явцын талаар тайлбар өгөхдөө, “Сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байгаа болохоос батлагдсан тохиолдол гараагүй байна. Боомтод ажиллаж буй бүх хүмүүсээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Урьдчилсан байдлаар бол нэг “сэжигтэй” тохиолдол илэрсэн. Нарийвчилсан шинжилгээний хариу гараагүй буюу Баттай тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-ын баг зургадугаар сарын 02-ноос 25 хүний бүрэлдэхүүнтэй “Гашуун-сухайт” боомт дээр ажиллаж байгаа. Мөн уг асуудал нь
•Нэгдүгээрт тухайн иргэн ДОХ-ын халдвартай гэдэг нь эцсийн шинжилгээгээр батлагдах ёстой,
•Хоёрдугаарт энэ мэдээлэл нь өөрөө хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээлэл байх ёстой” гэлээ.
С.Энхболд: ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна