| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ

Өвлийн дунд улаан хулгана сарын долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

  • Аргын тооллын: 2020.1.16, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 21
  • Наран ургах шингэх: 8.37-17.27
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
 
Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
 
 
 
Өвлийн дунд улаан хулгана сарын долоон улаан мэнгэтэй шар морь өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.