| | USD/MNT 0₮
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар өргөн барьсан.
Учир нь тус хуулийн төсөлд, “шүүхийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаадаг байдлыг “хүчингүй” болгох тухай тусгасан”-нд байсан юм. Товчхондоо, “нотол, нотолж чадахгүй бол цагаатга” гэсэн зарчим энэ хуулийн төслийн гол мөн чанар оршиж байв.
Тэгвэл өнөөдөр /2022.06.03/ хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын өргөн барьсан дээрх хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр шүүхийн бүхийн шатанд нотлогдохгүй байгаа хэргийг прокурорт буцаадаг биш “цагаатгадаг” болж байна. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар мэдээлэл хийх гэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.
ХУУЛЬ: Нотлогдохгүй байгаа хэргийг прокурорт буцаадаг биш, ЦАГААТГАДАГ болох хууль батлагдлаа