| | USD/MNT 0₮

Сингапурт хоригдож байгаа прокурор асан Д.Баярмагнай энэ сарын 8-нд суллагдана

Өнгөрсөн сарын 26-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай Сингапурт казино тоглон, хулгайн хэрэгт холбогдсон. Түүнтэй хамт Улсын арслан Ц.Содномдорж казино тоглосон гэдгээ өөрөө мэдэгдсэн байдаг.

Прокурор асан Д.Баярмагнайд холбогдох “DAC-907665-2022” дугаартай хэргийн шүүх хурал болж, Д.Баярмагнайд 14 хоногийн хорих ял оноосон.  Түүнд Казиногийн хяналтын тухай хуулийг үндэслэн шийтгэл оноосон аж. Тэрээр Сингапур улсын шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд энэ сарын 8-ны өдөр суллагдах юм байна.

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай /2019.04.08/ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байдаг.

Сингапурт хоригдож байгаа прокурор асан Д.Баярмагнай энэ сарын 8-нд суллагдана
Ярилцлага

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.