| | USD/MNT 0₮

Төрийн соёрхол хүртсэн С.Оюун тоглолтоо хийнэ

МУСГЗ, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртсэн билээ. Тодруулбал, олны зүрх сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлийг нь ийнхүү төр соёрхсон юм.

Тэрбээр Монголын зохиолчдоос Төрийн шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй, харин яруу найрагч эмэгтэйчүүдээс анхных нь юм. Түүний хувьд 100 гаруй дуутай бөгөөд Монголчууд дуунуудыг нь амандаа ааруул шиг хүлхэж, айраг шиг залгилдаг билээ. Тухайлбал, “Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана”, гавьяат жүжигчин Н.Төмөрхуягийн “Хорвоод ганцхан ээждээ”, “Мөнгөн шөнө” гэх мэт олон дуутай.

Харин Төрийн соёрхол хүртсэн С.Оюун уран бүтээлүүдийнхээ ид шидийг үзэж, тоглолтоо хийнэ гэдгээ ярьжээ.

Тэрбээр Монголын зохиолчдоос Төрийн шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй, харин яруу найрагч эмэгтэйчүүдээс анхных нь юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.