| | USD/MNT 0₮
Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурийг эмэгтэй гишүүд илэрхийлж, мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Хүүхдийн тэтгэмж гэж 115 мянган төгрөгөөр хүүхдээ бүтэн сар хооллож ундлаад боловсрол эрүүл мэндэд нь зарцуулах боломж байхгүй. Тиймээс тухайн хүний буюу эцгийнх нь олж байгаа орлоготой нь уялдуулах нь зөв юм. Орлогынх нь 50-иас доошгүй хувийг нь зарцуулдаг байя гэсэн заалтыг хуульд тусгаж өгч байна. Дээрээс нь хүүхэд хүндээр өвдөж хөгжлийн бэрхшээлтэй боллоо гэхэд эмчилгээний зардлыг тэтгэмж төлөгч гаргах ёстой.
Хүүхдийн тэтгэмж тогтоолгосон хүмүүсээс 20 хувь нь төлж 80 хувь нь огт төлөхгүй байна гэсэн судалгаа тоо байна. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Тийм учраас тэтгэмжийг нь тухайн хүний данснаас шууд суутгаж авдаг заалтыг дээрх хуульд оруулж өгч байна" гэлээ.
Ч.Ундрам:Хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа эцгийн данснаас шууд суутгаж авдаг хуулийн заалтыг оруулж өгч байна.