| | USD/MNT 0₮

Шуурхай:Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Цагаандэл уул боомтыг нээх эсэхийг хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газар хуваарийн дагуу хуралдаж байна. Энэ долоо хоногийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас хуралдааныг урагшлуулжээ.

Хуралдаанаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт "Цагаандэл-Уул" боомтыг нээх эсэхийг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. Харин Өмнөговь аймгийн нутгийн иргэд болон Хүрмэнчүүд дээрх боомтыг нээлгэхгүй байхыг шаардаж, Төрийн ордны гадаа өчигдөр жагсаал цуглаан хийж, суулт зарласан байгаа юм. Тэд газар нутгаа бүтэн авч үлдэхийн тул ийнхүү тэмцэж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. 

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Цагаандэл уул боомтыг нээх эсэхийг хэлэлцэж байна
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.