| | USD/MNT 0₮
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын дэгийн тухай хуулиараа нэгдсэн чуулганы хуралдаан 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Энэ хугацаанд хийх ажлынхаа чиглэлийг өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцэж, чиглэлээ гаргалаа. Үүнд, хэд хэдэн томоохон хуулиудыг Засгийн газар болон УИХ-ын гишүүд өргөн барьсан. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо дээр хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар багтаан хэлэлцэх чиглэлтэй байна.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг баяр наадмаас өмнө баталж өгөхөөс өөр аргагүй. Тус хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хууль байгаа. Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөл, хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Дээрх хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.
Мөн Засгийн газар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нараас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гурван төсөл байгаа. Хуулийн төслүүдийг нэгтгэж УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хуулийг ч мөн хаврын чуулганаар багтаан хэлэлцэж, батална. Эдийн засгийн байнгын хороон дээр мөн олон том хуулиуд бий. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг томоохон хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Үйлдвэржилтийн байнгын хороон дээр хэлэлцэгдэж байгаа Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг УИХ дээр байгаа хэд хэдэн томоохон хуулиудыг хаврын чуулганаар багтаан хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн чиглэлийг бүлгийн гишүүд ярилцлаа.
Хоёрдугаарт, Засгийн газраас эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, Газрын тухай багц хууль, Баялгийн сангийн тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Одоогоор Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа бол Газрын тухай багц хуулийн төсөл бэлэн болсон. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хуулиудыг ойрын үед УИХ-д өргөн барих шаардлагатай гэж үзэж байна. Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хаврын чуулганаар шийдэж, зун, намартаа ажлын хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзлээ” гэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг баяр наадмаас өмнө баталж өгөхөөс өөр аргагүй. Тус хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хууль байгаа. Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөл, хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Дээрх хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.