| | USD/MNT 0₮
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Монгол Улсын гадаад дахь өр 33 тэрбум ам.доллар болж байгаа талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэв.
Тэрбээр "Улсын гадаад өрийн хэмжээ бол 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлчээр дүгнэсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд энэ оны төсөвт нийтдээ 905 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг 365 хоног хуваахаар хоногийн 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын зэргийг хэвээр буюу B3 /тогтвортой/ гэж дүгнэсэн. Засгийн газрын хувьд өрийн менежментийг оновчтой хийж байна гэсэн үг. Одоогоор дефолт болоогүй байна" гэв.
Ч.Хүрэлбаатар:Гадаад өрийн хүүнд хоногт 2.5 тэрбум төгрөг төлж байна.