| | USD/MNT 0₮
Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх”-ийг өнөөдөр хэлэлцлээ. Гэвч түүнийг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авчээ. Хурлын өмнө АН-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татсан юм. Уг хүсэлтээ УДШ-ийн Тамгын газарт өгсөн бөгөөд Тамгын газраас тэдний хүсэлтийг нийт шүүгчдийн хуралдаанд танилцуулсан байна. Улмаар хүсэлтийг хүлээн авч, материалыг нь буцаажээ.
АН:Хүсэлтээ татлаа, шүүхийг ЦЭВЭРЛЭЭД дахин хандана Авилгажсан улстөржсөн захиалгын шүүхээр намын ДАРГЫН АСУУДЛЫГ шийдүүлэхгүй