| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Сарын дараа үндэсний их баяр наадмаа зохион байгуулах гэж байна. Нөгөө талаар 1990 оноос шинэ нийгмийн харилцаанд орсноос хойш энэ нийгмийн чинь олон сайн тал бий. Гэхдээ нэг сүүдэртэй тал бий. Ашиг алдар хувиа хичээх үзэгдэл давамгайлсан дутагдал бий. Уламжлалт сэтгэлээ өв соёл дотоод сэтгэлгээтэй нь уялдуулсан монголчуудын үнэт зан суртахуунтай нь нягт уялдуулсан ийм шинж чанар алдагдаад байна. Монгол бөх, морь, сур хэзээ ч бай мөрийгөөр уралдаж байгаагүй. Хэдэн зууны турш ёс билэгдлийн бэлэг өгч байсан. Хэзээ ч бөх барилдаж, морь уралдуулаад, сур харваад тэр нь амьдралынх нь арга байгаагүй. Одоо болохоор тэрүүгээрээ амьдрах юм шиг буруу ойлгоод байх юм. Тийм учраас алдар цол авахын тулд цол даваа наймаалцахаас илүү өөрийнхөө эрүүл мэнд амь насанд хохиролтой, цаашилбал спортын шударга өрсөлдөөнийг үгүй хийдэг сэргээшийг хязгааргүй хэрэглэж байгаа болохоор хэл ам татлаад байна. Ямар ч байсан хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулалт хийхээр тусгасан байна. Хүмүүсийн санал ч байна. Тухайлбал наадмаар зарлиг гаргаад цолыг нь олгочихдог. Дараа нь шинжилгээгээр нь сэргээш илэрдэг асуудал гардаг. Лабораторийн шинжилгээ ирсний дараа цолыг нь баталгаажуулдаг хуулийн зохицуулалт орсон байна.
Нөгөө нэг зүйл нь наадам очиж үймүүлээд байдаг аймаг сумын наадмыг улсын цолтой бөхчүүд үймүүлээд байдгийг таслан зогсооно. Эхний ээлжинд долдугаар сарын 10 11нд улс, аймаг, сумын наадмыг нэг зэрэг хийдэг байхыг хуулиар зохицуулаад өгөөсөй. Хамгийн гол нь хүний ухамсар ёс зүйгээс шалтгаална. Монголчуудын бөхчүүдийн жудагтай байх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Эцсийн дүндээ энэ улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал чухал юм бол Монгол Улсын иргэн оролцдог байх ёстой" гэв.
Б.Бат-Эрдэнэ:Наадмаар цол олгох биш, лабораторийн шинжилгээ ирсний дараа цолыг нь баталгаажуулдаг байх хуулийн зохицуулалт орсон.