| | USD/MNT 0₮
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдсон. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.
Тодруулбал, АН-ын зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг хэлэлцэнэ. Харин намынхан нь Х.Баттулгыг намын даргаар бүртгэхийг шаардаж Дээд шүүхийн гадаа суулт хийж байгаа юм. Өнөөдөр хүртэл цугларч суултаа үргэлжлүүлж байна.
Х.Баттулгыг намын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэнэ.