| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:Баянзүрх дүүрэгт "Шинэ хөдөө" төсөл хэрэгжүүлнэ гэж санал гаргасан эзнийг нь ол

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төсвийг тойрон хулгай хийдэг схем УИХ дотор байна. УИХ-д анх удаа сонгогдож, хоёр удаа төсөв батлалцаж үзлээ. Засгийн газраас өргөн барьсан төсвийг Төсвийн байнгын хороо нааш нь цааш нь болгодог юм байна. Гишүүдийн хувь заяа Төсвийн байнгын хорооноос хамааралтай. Тэр хүний хувь заяа, дахин сонгогдох эсэх, тойрогтоо юм хийж чадах эсэх бүх асуудлыг Төсвийн байнгын хороо шийддэг. Хадаг барьж гуйлгадаг, царай хардаг, гишүүдийг ялгадаг. Ар өврөөр нь төсвийг нь мэддэг, ихэсгэдэг багасгадаг. Миний хувьд БЗД-ийн 26 дугаар хороонд сургууль барьчих гээд л төсөв яриад яваад байгаа. 22 оны төсөв дээр 5 тэрбум төгрөг суулгасан ч хэмнэлтийн бодлогын хүрээнд 1,5 тэрбумаар буулгасан. Бүх гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт татагдаж байгаа гээд хүлээлттэй байсан. Гэтэл бусад гишүүдийн тойрог дээр нэмчихсэн байна.

Төсвийн тодотгол дээр Увс аймагт төсөв нь нэмэгдсэн. Манай Баянзүрх дүүрэг дээр "Шинэ хөдөө төсөл" гэж нэмэгдсэн байна лээ. Улаанбаатарын хамгийн хотожсон дүүрэг гэж ойлгож ирсэн чинь "Шинэ хөдөө төсөл" хэрэгжүүлэх нь. Юун хөдөө төсөл болоод явчихав. Сургуулийн төсөв хасаад байсан. Үүнийг байнгын хороон дээр шийдчихсэн. Энэ юу болж байгаа юм бэ? Яахаараа төсвийн байнгын хороо давуу эрх эдлээд байгаа юм бэ?" гэлээ. Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн хэлэлцүүлэг хуулийн дагуу л явж байгаа. Хэн нэгэн хүн илүү эрх мэдлээр шийддэг зүйлүүд биш. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр гишүүд бага сага хөдөлгөөн хийдэг эрхтэй. Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно.

Гэхдээ УИХ-ын бүтэц руу нулимаад байж болохгүй. Хэлж ярьж байгаа үгэндээ хариуцлагатай байх ёстой. Тэр "Шинэ хөдөө төсөл" хэрэгжүүлнэ гэж санал гаргасан эзнийг нь ол. Хаа хамаагүй хүмүүс рүү үсчээд байх шаардлага байхгүй" гэсэн хариултыг өглөө.

Төсвийн тодотгол дээр Увс аймагт төсөв нь нэмэгдсэн. Манай Баянзүрх дүүрэг дээр "Шинэ хөдөө төсөл" гэж нэмэгдсэн байна лээ. Улаанбаатарын хамгийн хотожсон дүүрэг гэж ойлгож ирсэн чинь "Шинэ хөдөө төсөл" хэрэгжүүлэх нь. Юун хөдөө төсөл болоод явчихав. Сургуулийн төсөв хасаад байсан. Үүнийг байнгын хороон дээр шийдчихсэн. Энэ юу болж байгаа юм бэ? Яахаараа төсвийн байнгын хороо давуу эрх эдлээд байгаа юм бэ?" гэлээ. Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн хэлэлцүүлэг хуулийн дагуу л явж байгаа. Хэн нэгэн хүн илүү эрх мэдлээр шийддэг зүйлүүд биш. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр гишүүд бага сага хөдөлгөөн хийдэг эрхтэй. Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно. Гэхдээ УИХ-ын бүтэц руу нулимаад байж болохгүй. Хэлж ярьж байгаа үгэндээ хариуцлагатай байх ёстой. Тэр "Шинэ хөдөө төсөл" хэрэгжүүлнэ гэж санал гаргасан эзнийг нь ол. Хаа хамаагүй хүмүүс рүү үсчээд байх шаардлага байхгүй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.