| | USD/MNT 0₮

Ш.Адьшаа:Харийн бодлого, мөнгөөр малаа эрлийзжүүллээ, одоо хүнээ эрлийзжүүлэх үү дэндүү эмгэнэлтэй байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Чуулганы хуралдаанаар Төрийн их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа байр сууриа хэллээ.

Тэрбээр "Үндэсний баяр наадмын хуулийг маш яаралтай баталж гаргах нь нийгмийн шаардлага болсон. Төрийн сүлдэндээ монгол морио залсан монголчуудын хувьд мөн 120 мянган малчдын эрх ашгийн төлөө энд би үг хэлж байна. Монголын өв соёлын нэг соёл бол хурдан морьдын уралдаан. Сүүлийн 10 жилийн хугацаанд эрлийз морьдоор улстөрийн зугаа цэнгэл алдар нэр хүнд олох хэрэгсэл болсонд нийт монголчууд сэтгэл эмзэглэж байна. Өчигдөр хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороог хэлэлцсэн. Монгол наадмын маргааныг нэг тийш болгох ёстой. Гэтэл хуулиар өөрчлөх боломж алга. Уг нь төр энэ алдаа завхралыг засах ёстой. Мэргэжлийн холбоо төрийн байгууллагын оролцдог оролцдоггүй асуудал гэж баймаар байна. Өнөөдөр эрлийз морь монгол морины тухай сүүлийн 10 жил маргалдаж байна. Эрлийз морь ямар асуудал юм бэ. Үнэхээр малын үүлдэр угсааг сайжруулж байгаа юмуу.

Гэтэл өнөөдөр эрлийз азарга гүү гишгэчихээд гишгэсэн гүүгээ хурааж чаддаггүй. Гэвч монгол адууг яргалж сэлдийг нь тайрч байна. Сэлдийг нь тайрах нь хууль бус үйлдэл хийж байгааг нь таслах ёстой сайд Х.Нямбаатар, малыг хамгаалах үүрэгтэй З.Мэндсайхан нар нүд нь балай чихэн нь дүлий байна. Мал төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл өнөөдөр малыг яргалж зугаа цэнгэлийн төлөө явж байхад төр ямар ч арга хэмжээ авахгүй байгаад туйлын харамсалтай байна. Харийн бодлогоор харийн мөнгөөр малаа эрлийзжүүллээ, одоо хүнээ эрлийзжүүлэх үү" гэлээ. 

Ш.Адьшаа:Мал хамгаалах үүрэгтэй сайд З.Мэндсайхан, хууль бус үйлдэлтэй тэмцэх Х.Нямбаатар нар нүдэн балай чих нь дүлий байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.