| | USD/MNT 0₮

Х.Бээжингийн МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан хэргийг ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Тавдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг зохион байгуулсан. Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарамыг үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж байхад “Дэлхийн Монгол Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин тэргүүтэй хүмүүс гурил цацаж эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.

Тус үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, тухайн иргэний цацсан зүйл нь гурил эсэхийг шинжээч томилж, тогтоохоор ажиллаж байгаа юм.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд Х.Бээжингийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.

Х.Бээжинг олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, жагсаал цуглаан зохион байгуулахад саад учруулсан гэх үндэслэлээр хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх юм.

 

Зөрчлийн тухай хуулийн заалтууд:

 

5.2 дугаар зүйл. Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

5.8 дугаар зүйл.Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих

2.Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Х.Бээжинг олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, жагсаал цуглаан зохион байгуулахад саад учруулсан гэх үндэслэлээр хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх юм.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.