| | USD/MNT 0₮

Байнгын хороо:Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно

Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
10.00 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох

· Бусад

“Их Эзэн Чингис хаан” танхим
11.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн аудитын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

“Жанжин Д.Сүхбаатар” танхим
14.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Чиглэл өгөх тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим
15.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл сонсох /Хаалттай/

“Жанжин Д.Сүхбаатар” т
Байнгын хороо:Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсоно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.