NFT-гийн дараагийн зогсоол Spotify?
Дэлхий
Spotify дээр уран бүтээлчид өөрсдийн NFT-гээ профайл дээрээ байршуулан олон нийтэд үзүүлж, үүгээр зогсохгүй худалдаалж болох шинэ функцыг туршиж буйгаа тус компани мэдэгдлээ. Гэхдээ олон компаниуд NFT -г бүтээхийг хичээж байгаа ч анхны өсөлт нь алга болж магадгүйгэсэн таамгийг мөн гаргажээ.
The Wall Street Journal-ийн мэдээлснээр, NFT-ийн өдөр тутмын борлуулалт өнгөрсөн оны есдүгээр сард 225,000 байсан бол тавдугаар сарын 3-ны байдлаар ердөө 19,000 болж 92 хувиар буурчээ. Идэвхтэй NFT хэтэвчний тоо 11-р сард 119,000 байсан бол 4-р сарын эцэс гэхэд 14,000 болж буурсан байна.
- 2022-05-18 09:09:51
0 сэтгэгдэл