| | USD/MNT 0₮

Эмэгтэйчүүдийн хорих ангид 195 эмэгтэй хүмүүжиж байна

 
ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид өнөөдрийн байдлаар  198 хүмүүжигч хүмүүжиж байгаагаас 195 эмэгтэй, 3 эрэгтэй байна. Харин гурван эмэгтэй 0-2 насны дөрвөн хүүхдийн хамт хоригдож байна. Нэг эмэгтэй ихэр хүү төрүүлжээ. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жил хугацаагаар хойшлуулж болдог. Бусад тохиолдолд жирэмсэн эхэд ялыг нь эдлүүлж, дөнгөж төрсөн нярай хорих ангийн орчинд ээжийн хамт бойжиж байна. Харин хоригдож байгаа гурван эрэгтэй нь эмэгтэй ялтнуудын хийж чадахгүй ажлыг нь хийж өгөнгөө тус ангид хорих ялаа эдэлж байгаа ялтнууд юм байна. 
 
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Хүүхэд ямар ч буруугүй атал хорих ангид өсч бойжно гэдэг ямар харамсалтай. Энэ тогтолцоог эмэгтэй гишүүд бид засах нь зүйтэй. Эдгээр хүүхдийн орчин нөхцөлийг онцгой анхаарах учиртай" гэжээ. Тиймээс эмэгтэй гишүүд хүүхдийн асуудалд анхаарч ажиллахаар болсон байна. 
ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид өнөөдрийн байдлаар 198 хүмүүжигч хүмүүжиж байгаагаас 195 эмэгтэй, 3 эрэгтэй байна. Харин гурван эмэгтэй 0-2 насны дөрвөн хүүхдийн хамт хоригдож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.