| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:Нас бие гүйцээгүй мал хэлтүүлсэн тохиолдолд малчныг нь 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан шүү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Энэ үеэр гишүүн Б.Энхбаяр "Ажлын хэсэг дээр лобби их орж ирдэг шүү. Яагаад гэвэл, Зөрчлийн хуулиар төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээнд юуг зөрчилд тооцох уу, хэн шалгах уу, яаж шалгах уу гэдгийг тодорхойлж байгаа. Тиймээс ажлын хэсгийн гишүүнд хоёр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Төрийн байгууллагуудын лоббиноос ангид байх хэрэгтэй. Төрийн нүдээр биш иргэдийн нүдээр харж хууль боловсруулаасай гэж хүсэж байна. Ажлын хэсэгт орсон хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын төлөөлөл бүх асуудлыг л зөрчилд тооцож хянаж шалгах гээд байдаг шүү. Тэр жил хүнд хэлэхэд ичмээр зүйл оруулах гээд байхаар нь хасаж байсан. Ааруул, сүү хот руу тээвэрлэхэд аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэсээс зөвшөөрөл авах, аваагүй бол 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсныг хассан. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан. Бүр нас бие гүйцээгүй мал хэлтүүлсэн тохиолдолд малчныг нь 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан. Ийм заалтыг оруулах гээд байдаг юм" гэв.

Б.Энхбаяр:Нас бие гүйцээгүй мал хэлтүүлсэн тохиолдолд малчныг нь 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан шүү.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.