| | USD/MNT 0₮

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

“МАЛЧИН” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно.

Хуулийн үйлчлэлд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй. Хуулийн хэрэгжилтийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Татварын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газруудтай хамтран зохион байгуулж байна.

Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 000 (420 000*10%) төгрөгөөр тооцож төлнө. Уг хуулийн үйлчлэлд 88,1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34,8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.