| | USD/MNT 0₮

Улсынхаа нэрийг шороотой хутгасан бөх Ц.Содномдорж, прокурор асан Д.Баярмагнай нарт хариуцлага тооцох уу

Турк улсад мөрийтэй тоглоом тоглоод сүүлдээ хоорондоо маргалдаж зодолдсон гэх хэрэгт Улсын арслан Ц.Содномдорж болон Нийслэлийн прокурор асан Д.Баярмагнай хоёрын нэр дуулдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл нь гарсан байгаа билээ. Тодруулбал, гадаадад мөрийтэй тоглож, читон хулгайлсан хэрэгт шалгагдсан гэх мэдээлэл байгаа юм. Харин энэ мэдээллийг тэд үгүйсгэсэн байсан. Хэдий үгүйсгэж, өөр өөрсдөө тайлбар хийж байгаа ч харь улсад улсынхаа нэрийг шороотой хутгасан улсын цолтой бөх, хууль цаазын тэргүүн зөвлөх байсан Д.Баярмагнай нарт ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ. 

Тэдний талаар Буян-гийн Д.Жаргалсайхан өөрийнхөө цахим хуудсанд "Муу дээр муу, муухай дээр улцан гэж монголын прокурор, бөх хоёр казинод хулгай хийж баригдаад эндээс хэдэн улс төрчид бөөн хөөцөлдлөгөө болж, өчнөөн торгууль мөнгө төлж арай нэг муу юм салгаж авсан бололтой юм уу даа. Энд тэндхий тендерийн материал барьж сайд дарга нартай уулзаж явдаг гэх бөхчин мөн л байна. Уг нь эртний монгол үндэсний бөхчүүд ард олныхоо төлөө бор нүүрээ ашиглаж явдаг байсан юм билээ л дээ. Хийморь нь хөмөрчихсөн үндэсний спорт" гэж шүүмжилжээ. 

Улсынхаа нэр хүндийг шороотой хутгаж, хулгайн хэрэгт сэжиглэгдсэн Улсын арслан Ц.Содномдорж болон хууль цаазын тэргүүн зөвлөх байсан Д.Баярмагнай нарт ямар хариуцлага тооцох вэ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.